Нийгэмд "Чарлаа" гэх нэрээр танигдсан шивээсчин Э.Сүхбаатарын хэрээг хэн бүхэн мэдэх болсон. Тэд хамтдаа сонирхолтой богино хэмжээний бичлэг хийж, цахим сүлжээнд байршуулдаг нь олон хүний анхаарлыг татаж, магадгүй зарим хүмүүсийн “хэрээ тэжээж болохгүй” гэсэн бодлыг өөрчилсөн биз.
Тэгвэл шивээсчин Э.Сүхбаатар өөрийн тэжээвэр хэрээ болох "Чарлаа" алга болжээ. Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудсандаа бичсэн байна. Тэрээр "Чарлаа маань алга болоод дөрөв хоночихлоо. Хүй 7 худаг, 61-ийн гарам хавиар байдаг хүмүүс байвал хайгаад сураглаад өгөөч" гэжээ.
ВИДЕО: