СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр Дорнод аймагт хоёр удаа хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр Дорнод аймагт хоёр удаа хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ

Өчигдөр /2025.11.02/ Дорнод аймагт хоёр удаа хээрийн түймэр гаргажээ. 

Тодруулбал, Дорнод аймаг, Гурванзагал сум 2 дугаар багийн “Баян” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага 2025.11.02-ны өдрийн 19:02 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Тус сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 21:24 цагт цурамд оруулан 22:39 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 600 га талбай өртжээ.

Мөн Дорнод аймаг, Матад сум 6 дугаар багийн “Бөөн нуур” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2025.11.02-ны өдрийн 12:00 цагт хүлээн аймгийн ОБГ  авсан. Улмаар Матад суманд үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайн  ажилтнууд, орон нутгийн иргэд очиж, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 14:35 цагт цурамд оруулан 15:33 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 1600 га талбай өртөж шатсан талаар ОБЕГ мэдээллээ.