ГБХНХЯ-наас бүртгэл хийгээгүй гэдэг үндсээр маргааш хичээлийг эхлүүлэхгүй, хойшлуулахаар болжээ

ГБХНХЯ-наас бүртгэл хийгээгүй гэдэг үндсээр маргааш хичээлийг эхлүүлэхгүй, хойшлуулахаар болжээ

Өнгөрсөн баасан гарагт /2025.10.31/ Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл болон Боловсролын яамны албаныхан хэлэлцээрийн ширээний ард сууж эхний байдлаар тохиролцоонд хүрсэн гэдгийг мэдээлсэн. Тодруулбал, энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл ubn.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Хоёр тал тохиролцоонд хүрч гарын үсэг зурсан. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн. Тус яам бүртгэсний дараа албажина" гэсэн байдаг. 

Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас бүртгэлийг хийгээгүй гэдэг үндсээр маргааш /2025.11.03/ хичээлийг эхлүүлэхгүй, хойшлуулахаар болжээ. 

Ингэснээр хичээл эхлэх хугацааг дахин хойшлуулжээ. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр заавал бүртгэл хүлээх шаардлагагүй. Тохиролцоонд хүрсэн л бол Хөдөлмөрийн хуулийн 25.7-д заасны дагуу ажил хаялт дуусах ёстой гэж хэлжээ. 




Өнөөдөр гахай өдөр

20 цагийн өмнө