Монголын Үндэсний Олимпын Хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд өнөөдөр хуралджээ. Хуралд ОУ-ын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг томилолтоор яваа учир цахимаар оролцсон байна. Хурлаар МҮОХ-ны Тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно 2025” ёслолын ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 10-ний өдөр, МҮОХ-ны бүх гишүүдийн хурлыг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Мөн доорх хүмүүст "Алтан Од" одонг гардуулахаар болсон байна.
- Монголын спортын сэдэвт баримтат кино найруулагч Д. Цэнддорж,
- 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багт,
- Волейболын спортын ОУХМ, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Батдоржийн Хэрлэн,
- Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Чүлтэмийн Отгонбаатар
- “Алдар” спорт хорооны дарга, МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр нарыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од” одонгоор шагнахаар тус тус шийдвэрлэсэн байна. Шагнал гардуулах ёслол 11 дүгээр сард зохион байгуулагдах аж.