Энэ онд Сонгинохайрхан дүүргийн 1, 11, 26, 33, 36 дугаар хорооны 5 байршилд автобусны дулаан буудал байршуулжээ.
Автобус цөөн тоогоор ирдэг, иргэд удаан хугацаагаар автобус хүлээж зогсдог захын гэр хорооллын хороонуудад автобусны дулаан буудлыг үе шаттайгаар байршуулж байна. Тодруулбал 1 дүгээр хорооны Гүнгэрваа халдааны төв, 11 дүгээр хорооны Баянхошууны хөтлөөс Зурагт тал руугаа, 33 дугаар хорооны 122 дугаар сургуулийн зүүн талд, 36 дугаар хорооны Алтан-Овооны 40 дүгээр гудамжинд тус бүр шинээр автобусны дулаан буудал байршуулжээ. Ингэснээр тус дүүргийн хэмжээнд 17 хорооны 24 байршилд автобусны дулаан буудлыг байршуулаад байна гэж Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
 
             
                                 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        