"Чингис хаан" үндэсний музейн захирал С.Чулуун Герман улсын Берлин хотын Өвөг түүхийн музейн захирал Маттиас Вемхоффтой энэ сарын 26-ны өдөр уулзаж ирэх онд гаргах “Чингис хаан: Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн бэлтгэл ажилтай танилцжээ.
Мөн энэ үеэрээ музей хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх гэрээ, каталог, дагалдах хөтөлбөр, зар сурталчилгааны талаар ярилцаж тохиролцсон бөгөөд Өвөг түүхийн музейн захирал Маттиас Вемхофф үзэсгэлэнгийн бэлтгэл хэвийн явагдаж байгааг музейн захирал С.Чулуунд мэдэгдсэн байна. Хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Берлиний Симон галерейд гарах тус үзэсгэлэнг анх 2024 онд гаргахаар тохиролцож байв.
 
             
                                 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        