БШУ-ны үйлдвэрчний эвлэлийн холбоо Боловсролын яамтай хэлэлцээр хийж байна

БШУ-ны үйлдвэрчний эвлэлийн холбоо Боловсролын яамтай хэлэлцээр хийж байна

Сургууль, цэцэрлэгийн багш нар хугацаагүй ажил хаяж эхэлснээс хойш 15 хоног өнгөрч байна. Тэгвэл өнөөдөр /2025.10.31/ Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо Боловсролын яамтай хэлэлцээрийн уулзалт хийж байна. Талууд өчигдөр мөн уулзсан бөгөөд үргэлжлүүлэн хэлэлцээрийг үргэлжлүүлж байна. 

Үйлдвэрчний эвлэлийн зүгээс

  • Үндсэн цалинг нэмэх
  • Салбарын ажилчдыг орон сууцад хамруулах
  • Их дээд сургуулиудын тогтмол зардлыг төрөөс олгуулах
  • Ажил хаялтын үеийн олговрыг олгуулах
  • Ажил хаялтын үеийн дарамт, шахалтыг зогсоох
  • Нийслэлийн багш ажилчдад нэмэгдэл олгуулах
  • Боловсролын салбарт улсын төсвийн 20-иос доошгүй, ДНБ-ий 6 хувийг тусгах зэрэг шаардлагыг тавьж буй юм байна.