Нийслэлд өнөөдрийн байдлаар 397 цэгт шахмал түлш борлуулж байна. Түлшний борлуулалт, нийлүүлэлт, нөөцийн талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр “Өнгөрсөн долоо хоногоос эхлэн шахмал түлш борлуулах цэгүүдэд тав бус 10 тонн түлшийг нийлүүлж байна. Мөн өчигдөр /2025.10.29/ Хотын даргын өгсөн үүрэг чиглэлээр 150м.кв-аас дээш талбайтай айлд долоо хоногт 10 хүртэлх шуудай түлш олгохоор болсон. Ингэхдээ хорооноосоо тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ Таван толгой түлш компанид мэдэгдэх ёстой” гэлээ.