Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.
Хамтын ажиллагаа дараах үндсэн чиглэлээр хэрэгжинэ. Үүнд:
- Агаарын чанарыг удирдах, сайжруулахтай холбоотой технологи болон бодлогын дэмжлэг үзүүлэх;
- Агаарын чанартай холбоотой туршилт, хэмжилтийн төв байгуулахад хамтран ажиллах;
- Агаар цэвэршүүлэгч төхөөрөмж нийлүүлэх замаар дотоод орчны агаарын чанарыг сайжруулах;
- Мэргэжилтэн солилцох болон сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Мэдээлэл солилцох, хамтарсан судалгаа шинжилгээг хийх юм.
Хамтын ажиллагааны энэхүү санамж бичиг нь Монгол Улс, БНСУ-ын хооронд агаарын чанарыг сайжруулах чиглэлээр түншлэлийг шинэ шатанд гаргах, хоёр орны байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой хэмээн тайлбарлалаа.