НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг маргааш иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлнэ.
Татварын ерөнхий газраас III улирлын буцаан олголтын мөнгөөрөө газрын төлбөр, авто тээврийн хэрэгслийн албан татвар, үл хөдлөх хөрөнгийн албан татвар зэрэг зургаан төрлийн татварыг төлөх боломжтой талаар мэдээллээ. Тодруулбал, 2025 оны 10-р сарын 20-24-ний өдрүүдэд төлөх боломжтойг сануулж, татвараар хялбархан төлөх цонх нээсэн байна.
