НИТХ болон Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс санаачлан оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хөгжлийн бодлогод оролцоо, манлайллыг хангах зорилгоор оюутны "Менторшип" тэтгэлэгт хөтөлбөр зарласан.
Тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатны шалгаруулалтад их дээд сургуулийн 848 оюутан материалаа ирүүлснээс 400 оюутан тэнцсэн байна. Хоёрдугаар шатанд оюутнууд өөрсдийн боловсруулсан нийгэмд хэрэгтэй төслөөрөө өрсөлдөх болно. Улмаар Нийслэлийн тэтгэлэгт шилдэг 100 оюутныг шалгаруулах юм байна.