2025 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна.
Үүнээс дараах байдлаар буулгажээ:
Дархан өртөө – 1 вагон
Рашаант өртөө – 6 вагон
Толгойт өртөө – 9 вагон
Улаанбаатар өртөө – 5 вагон
Сайншанд өртөө – 5 вагон.
Мөн Сүхбаатар өртөөнөөс Толгойт өртөө хаягтай 5 вагон бэлэн байгаагаас гадна 49 ваго шатахуун тээврийн галт тэрэг замд хөдөлсөн байна. Тус 49 вагон дараах чиглэлүүдэд хүргэнэ:
Улаанбаатар – 5 вагон
Толгойт – 26 вагон
Рашаант – 5 вагон
Улаанбаатар (нэмэлт) – 6 вагон
Сайншанд – 2 вагон
Дархан – 2 вагон
Эрдэнэт – 8 вагон
Мөн Ангарскийн үйлдвэрээс ачигдсан 59 вагон АИ-92 автобензин Улан-Удэ өртөө рүү хөдөлсөн байна. Үүнээс гадна улсын хэмжээнд нийт 262 вагон дизель түлш ачигдан тээвэрлэгдэж байгаа мэдээлэлтэй байна гэж Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас мэдээлэв.