Засгийн газраас Оюутолгой төсөлтэй холбоотой асуудлаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн хамтарсан хурал өнөөдөр /2025.10.29/ боллоо.
Хамтарсан хуралдаанаар маргааш /2025.10.30/ эхлэх хэлэлцээрийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, хөрөнгө оруулагч талтай хийх яриа хэлэлцээрийг Засгийн газраас баталсан удирдамжийн хүрээнд эхлүүлэхээр тогтлоо.