Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 12:00 цагт салбартаа хөдөлмөр зүтгэлээрээ манлайлал үзүүлсэн зарим хүнд төрийн дээд цол, одон, медаль гардуулна.
Тэр дунд, жүжигчин С.Ариунбямба, орчуулгын киноны дуу оруулагч, жүжигчин О.Оюун, Ө.Наранбаатар нарыг гавьяат жүжигчин, кино зураач Н.Батжаргалыг урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнахаар болсон тухай мэдээлэл гараад байгаа юм.