Г.Дамдинням: Монгол Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 байна

Г.Дамдинням: Монгол Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цахим хуудастаа шатахууны талаарх мэдээллийг оруулжээ.

Тэрбээр "Нийт Монгол улсын хэмжээнд 51 вагон АИ-92 байна. Үүнээс, Эрдэнэт дээр 5 вагон, Дархан дээр 4 вагон, Сайншанд дээр 5 вагон тус буухаар очсон. Сүхбаатараас хөдлөөд замд явж байгаа 37 вагон байна. Тус 37 вагон буулгалтын өртөөдөө хүрэхээр дараах хаягтай явж байна. Улаанбаатар 5 вагон, Толгойт 25 вагон, Рашаант 5 вагон, Багануур 2 вагон, Өнөөдөр ОХУ-н Наушки өртөөнөөс Сүхбаатар өртөөнд 11 цагийн үед бензин 2 вагон, 13 цагийн үед бензин 20, дизель 42, 15 цагийн үед бензин 5, дизель 57, 22 цагийн үед бензин 32, дизель 35 гээд нийт 59 вагон АИ-92, 134 вагон дизель түлш орж ирнэ" гэжээ.




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө