УОК-ын шуурхай штаб өнөөдөр цаг үеийн асуудлаар хуралдаж, шийдвэр гаргалаа. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Шатахууны огцом эрэлт үүссэнтэй холбоотойгоор нийслэлд төдийгүй орон нутагт шатахуун хомсодсон. Орон нутгийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэл өглөө. Ургац хураалт дууссан. Одоо ялгах, ангилах ажил хийгдэж байгаа. Өвлийн цаг агаарын тухайд, 11 дүгээр сарын дундуур олон жилийн дунджаас хүйтэн байна. Эхний болон сүүлийн 10 хоногт харьцангуй дулаан байна. Гэхдээ зун гантай байсан нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байна. 12, 1 дүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа " гэв.