Сонгинохайрхан дүүргийн 5, 19, 27 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор М:1А “5 шар-Мөнгөн завьяа” чиглэлд өөрчлөлт оруулж М:1А “Ханын материалын комбинат-Мөнгөн завьяа” чиглэл болгон шинэчилжээ.
Багахангай дүүргийн 1, 2 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Х:18 “Улаанбаатар Тэнгэр плаза-Багахангай цагдаагийн пост хойд, Бор үзүүр дундын зогсоолуудыг нэмж өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Y:24 “Ургах наран хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн замналд Зоорь-1, Зоорь зогсоолуудыг нэмж, өөрчлөлт оруулав. Эдгээр чиглэлийн үйлчилгээг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан. Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.