Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Жаргалант багийн “Гурван хадтай” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага 2025.10.27-ны өдрийн 15:15 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид очиж орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж 18:05 цагт цурамд оруулан, 19:35 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 800 га талбай өртөж шатжээ.