Нисэх, Яармагт түгжрэлийг бууруулахаар 10 орчим авто зам барихаар төлөвлөжээ

Нисэх, Яармагт түгжрэлийг бууруулахаар 10 орчим авто зам барихаар төлөвлөжээ

НИТХ-аас мэдээлснээр ирэх онд нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор 10 орчим шинэ авто замын трасс төлөвлөсөн. Ажлын хүрээнд  Яармаг орчимд дараах гол чиглэлүүдэд  авто зам барихаар төлөвлөж буй.

  • Яармагийн гэр хороолол дундуур шинээр тавигдах авто зам,
  • Яармагийн гол замаас Нүхтийн авто зам хүртэлх шинэ холболтын зам,
  • Зайсангийн Соёмботой уулын хойгуурх шинэ авто замын трасс зэрэг багтжээ.

Эдгээр замуудыг барьж ашиглалтад оруулснаар Яармагийн төвийн авто замын түгжрэлийг сааруулах, оршин суугчдын зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хотын баруун урд чиглэлийн урсгалыг тэнцвэржүүлэх ач холбогдолтой аж.

НИТХ-ын дарга А.Баяр, шинэ замуудын трассыг нарийвчилсан зураг төсөлтэй нь хамт хянаж, түгжрэлийг хэдэн хувиар бууруулах нөлөөллийг тооцох, авто замуудыг ач холбогдлоор нь эрэмбэлж ирэх оны төсөвт тусгах шаардлагатай гэв.

Тус ажилд иргэдийн санал хүсэлтийг тусгах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр үүрэг өгчээ.