Олон орноор аялж, өөрийн аяллын бичлэгүүдээр тухайн ард түмний амьдралыг харуулдаг аялагч, юүтүбэр Б.Мөнхцэлмэг дараагийн влогоо БНӨСУ-ын Бентью хотоос бэлтгэсэн байна.
Тэрбээр тус хотоос Монголын энхийг сахиулагчдын нэг өдрийг влогоороо харуулахаар бэлджээ. Өдгөө Монгол Улсын Зэвсэгт хүчний 15 дугаар мотобуудлагын батальон НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй. Аялагч, юүтүбэр Б.Мөнхцэлмэг нь дэлхийн орнуудад зочлохдоо баян тансаг орчноос нь татгалзаж, эгэл жирийн амьдралыг нь сурвалжлан хүргэдгээрээ үзэгчдэд хэдийн танил болсон аялагч билээ.