Шатахууны хомсдол үүсч иргэд олон цагаар дугаарлаж 30-50 мянган төгрөгт л шатахуун авч байгаа. Тэгвэл салбарын сайд Г.Дамдинням нөхцөл байдал өнгөрсөн баасан /2025.10.24/ гарагаас эхлэн хэвийн болно гэж мэдэгсэн.
Тодруулбал, Манай улсын өдрийн дундаж хэрэглээ 2300 орчим тонн байдаг. Үүний 1200 орчим нь Улаанбаатар хотод хэрэглэдэг. Сүүлийн 10 хоногт манай улсын авч байгаа хэрэглээ эрс нэмэгдсэн. Улмаар иргэд их хэмжээгээр нөөцөлж байгаа нь хомсдол үүсэх шалтгаан гэж тайлбарласан. Тэгвэл нөхцөл байдал өнөөдөр ч /2025.10.27/ хэвийн болоогүй байна.
Иргэдийн төлөөлөл "Маш олон ШТС-аар явсны эцэст энд оочирлож байна. Шатахууны нөхцөл байдал хүнд байна. Олон цагаар оочирлох боломжгүй байгаа учир гэр бүлийн хэн нэгнээ дугаарлуулж шатахуун авч байна" гэв.
Харин нөгөө талд салбарын сайд өнөөдөр /2025.10.27/ 54 вагон бууж байна. Нэг вагон 60 тонн байдаг. Мөн БНХАУ-аас 5000 тонн авсан. 14000 тонныг нэмж захиалсан. Гурав дахь өдөр Улаанбаатарт орж ирнэ. Ингэснээр нөхцөл байдал сайжирна хэмээн мэдэгдэж буй.
ШУУД ҮЗЭХ: