УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж УИХ-ын гишүүнээс эргүүлэн татахаас гадна, Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн хэмээн шалгаж болзошгүй байгаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хурлын явцад түүний эрх зөрчигдсөн, өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэж үзэж Хүний эрхийн үндэсний комисст хандаад байгаа гэх мэдээлэл гараад байгаа билээ. Тиймээс бид уг асуудлыг албаны эх сурвалжаас тодруулахад "Яг одоогийн байдлаар /2025.10.27/-ын өдрийн 12:30 цагийн байдлаар ХЭҮК-т УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас ямар нэгэн гомдол, мэдээлэл ирээгүй байна" гэлээ.