Луврын музейгээс алга болсон үнэт эдлэл хулгайлсан хэрэгт холбоотой байж болзошгүй хоёр этгээдийг баривчилсан тухай мэдээлжээ.
Тодруулбал, нэг сэжигтнийг өнгөрсөн бямба гарагийн орой Шарль де Голийн нисэх буудлаас Алжир руу нисэх гэж байхад нь саатуулсан бол хоёр дахь сэжигтнийг Парисын ойролцоох Сен-Сен-Дени бүсэд баривчилсан байна. Хоёр сэжигтэн 30 орчим настай, өмнө нь хулгай дээрмийн хэргээр ял шийтгэл хүлээж байсан хүмүүс аж. Тэд зохион байгуулалттай хулгай, гэмт бүлэглэлд нэгдсэн хэргээр шалгагдаж байна. Мөрдөгчид сэжигтнүүдийг хэргийн газраас олдсон бээлий, хантааз, мотоциклийн дуулга, хайч, радиостанц зэрэг эд зүйлс дээрх ДНХ болон хурууны хээгээр илрүүлсэн аж.