Боловсролын сайд П.Наранбаярт хариуцлага тооцуулахаар УИХ-ын ёс зүй, дэгийн байнгын хороонд өнөөдөр хандана

Боловсролын сайд П.Наранбаярт хариуцлага тооцуулахаар УИХ-ын ёс зүй, дэгийн байнгын хороонд өнөөдөр хандана

Сурагчдын бие даалтын долоо хоног дуусаж, өнөөдөр /2025.10.27/ хичээл эхлэх байсан ч багш нарын хугацаагүй ажил хаялт үргэлжилж байна. 

Тэгвэл өнөөдөр /2025.10.27/ МБШУ-ны үйлдвэрчний эвлэлийн холбоо Боловсролын сайд П.Наранбаярт хариуцлага тооцуулахаар дараах үндэслэлээр УИХ-ын ёс зүй, дэгийн байнгын хороонд хандахаар болсон гэв.

Тодруулбал, түүнийг

  • Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1,
  • Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 5, 11,
  • Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7,
  • Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7, 8 дугаар зүйл,
  • Монгол Улсын Их Хурлын 2021 оны 105 дугаар тогтоолын хавсралт “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн 2.1.1, 3.8 дугаар заалтуудыг тус тус зориудаар зөрчсөн гэдэг үндэслэлээр хандах юм байна.