Өнөөдрийн байдлаар 53 вагон АИ-92 автобензин импортоор иржээ

Өнөөдрийн байдлаар 53 вагон АИ-92 автобензин импортоор иржээ

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 53 вагон буюу 3.180 тонн АИ-92 автобензин импортлон орж ирж, холбогдох өртөөд дээр буулгалт хийж байгаа тааар АҮЭБЯ-наас мэдээллээ. Үүнд:

Импортын хуваарилалт:

  • Толгойт өртөө-26 вагон
  • Рашаант өртөө -4 вагон
  • Замд яваа /Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн/ -23 вагон

Замд явж буй 23 вагоны чиглэл:

  • Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн 23 вагон дараах өртөө рүү тээвэрлэж байна:
  • Рашаант өртөө-4 вагон
  • Улаанбаатар өртөө-5 вагон
  • Толгойт өртөө -4 вагон
  • Дархан өртөө-5 вагон
  • Сайншанд өртөө -5 вагон

Импортын нийлүүлэлтийн нөхцөл байдал:

ОХУ-аас нийлүүлэх АИ-92 автобензиний хэмжээ эрс нэмэгдэж, ирэх өдрүүдэд ердийнхөөс хоёр дахин их хэмжээний импорт хийхээр төлөвлөж байна. Мөн БНХАУ-аас худалдан авч буй АИ-92 автобензиний эхний ачилтыг өнөөдөр /10 дугаар сарын 27-нд/ хийж, Монгол Улсын нутаг дэвсгэрт лхагва гарагт орж ирэхээр төлөвлөжээ.