Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй Монголын баг оролцсон “Physical Asia” шоунд түрүүлсэн багийг нэг тэрбум воноор шагнана

Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй Монголын баг оролцсон “Physical Asia” шоунд түрүүлсэн багийг нэг тэрбум воноор шагнана

Нэтфликсийн “Physical asia” шоу нэвтрүүлэг ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 28-нд үзэгчдийн хүртээл болно. Уг шоунд Азийн найман улсын баг өрсөлдөж байгаа бөгөөд нэг нь Монгол Улсын баг билээ.

“Physical Asia”-д зориулсан хэвлэлийн хурал Сөүл хотод болсон бөгөөд уг нэвтрүүлгийн найруулагч нь “Нэтфликсийн олимп” хэмээн нэрлэжээ. Энэхүү шоу тэмцээнд БНСУ, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филлипин зэрэг улсын найман бөг оролцож байгаа бөгөөд түрүүлсэн багийг нэр тэрбум воноор шагнах гэнэ. Шоу нэвтрүүлэг энэ мягмар гарагт нээлтээ хийнэ. Монгол Улсын багт Улсын арслан Б.Орхонбаяр, ОУХМ О.Адьяасүрэн, Холимог тулаанч Б.Энх-Оргил, сагсчин Э.Дөлгөөн, ОУХМ Г.Хандсүрэн, МУГЖ Э.Лхагва-Очир нарын дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй хүн багтсан билээ.




Өнөөдөр луу өдөр

8 цагийн өмнө