Эцэг эхээсээ хол өсөн торниж буй хүүхдүүд болон үр хүүхдийнхээ төлөө алс хол ажиллаж хөдөлмөрлөж буй ээж, аавуудыг уулзуулдаг “Учралын баяр” зорилтот төсөл долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
“Учралын баяр” төсөл нь 2017, 2018, 2019, 2022, 2023, 2024 онуудад амжилттай хэрэгжиж, БНСУ-д зочлон, урт хугацаагаар ажиллаж, үр хүүхдээ санан суугаа иргэдийг үр хүүхдүүдтэй нь уулзуулж, бие биесээ санасан сэтгэлийг тайтгаруулдаг, аз жаргал дүүрэн аяллыг үнэ төлбөргүй зохион байгуулсаар ирсэн билээ. Улмаар төсөлд хамрагдах болзлыг хангасан хүүхдүүдийг БНСУ-д 5 өдөр, 4 шөнийн хөтөлбөрт үнэ төлбөргүй аялуулж, ээж, аавтай нь уулзуулж “Учралын баяр” нэвтрүүлэгт оролцуулдаг. Уг нэвтрүүлэг энэ жил долоо дахь жилдээ эхэлжээ.

