Урд шөнө 38 вагон буюу 2400 тонн автобензин улсын хилээр орж иржээ

Урд шөнө 38 вагон буюу 2400 тонн автобензин улсын хилээр орж иржээ

Нийслэл Улаанбаатар хотод нийт 280 орчим шатахуун түгээх станц (ШТС) үйл ажиллагаа явуулж байна.

Тухайлбал, 214 нь томоохон аж ахуйн нэгжүүдийн шатахуун түгээх станц аж. Үүнээс 93 ШТС нөөцтэй байсан тул нөөц багассан 104 ШТС-д нийт 1153 тонн АИ-92 буулгасан буюу 197 цэгт түгээлт хийж байна. Улмаар урд шөнө нэмж цэнэглэсэн талаар АҮЭБ-ийн яам мэдээлжээ. Одоогийн байдлаар 13 аж ахуйн нэгжийн агуулахад нийт 2200 тонн АИ-92 бензиний үлдэгдэл байна. Үүнээс гадна урд шөнө 38 вагон буюу 2400 тонн автобензин улсын хилээр нэвтэрч орж ирэхээр төлөвлөгдсөн байна.




Өнөөдөр луу өдөр

7 цагийн өмнө