Ч:24Б "Нисэх-МҮИС" чиглэлийн нийтийн тээврийн замналд түр өөрчлөлт оруулна

Ч:24Б "Нисэх-МҮИС" чиглэлийн нийтийн тээврийн замналд түр өөрчлөлт оруулна

Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоног хааж, асфальтбетон хучилт хийхээр болсон.

Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын хоёрдугаар хэсэг, Эрчим хүчний гудамжны уулзварыг 2025 оны аравдугаар сарын 24-ний 23:00 цагаас мөн сарын 25-ны 23:00 цагийн хооронд хааж засварлана. Уг ажлын хүрээнд тус замаар зорчдог Ч:24Б (Нисэх-МҮИС) чиглэлд түр өөрчлөлт оруулна хэмээн Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.