УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Чуулганы ирц болоод бусад асуудлууд, Цэцийн дүгнэлт гээд олон зүйл ойлгомжгүй байдалд орлоо.
Эрх баричгдын энэ хүртэл барьж ирсэн бодлого эцэстээ мухардалд оруулчихаад байна. Цэцийн дүгнэлтийг шүүх эрх байхгүй. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад чуулганы тов дарааллыг хэлж ярилцах юм байна. Цэцийн дүгнэлтийг бид шууд тайлбарлах эрх байхгүй шүү дээ. УИХ-ын гишүүн ирцэнд орчихоод суухгүй бол санал нь татгалзсанд тооцно гэдэг агуулгыг цаашид авч хэлэлцэх хэрэгтэй. Даваа гарагт АН-ын бүлэг Цэцийн шийдвэр болон Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ” гэв.