Энэ 2025 оны аравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжиж, шөнийн 03:00 цагт цагаа 02:00 цаг болгон хойшлуулна гэсэн мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан.
Улмаар уг мэдээлэл худал гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдэгдлээ. Тус албанаас өгсөн тайлбарт “Өвлийн цагийн хуваарьт шилжинэ” гэсэн мэдээлэл худал бөгөөд Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээгүй, мөн цагийн хуваарь өөрчлөх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй” гэжээ.