Улаанбаатарт цас орохгүй, 0 градус орчим байна

Улаанбаатарт цас орохгүй, 0 градус орчим байна

Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна. Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар их төлөв цэлмэг. Хөвсгөлийн уулс болон Сэлэнгэ голын хөндийгөөр ялимгүй цас орно. Салхи нутгийн зүүн хагаст баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эхээр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 0 градус орчим байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө