СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үер усны аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үер усны аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ анхааруулж байна

Архангай, Өвөрхангай, Булган аймгийн залгаа нутгаар өнөөдөр бороо үргэлжлэн орж, уулархаг нутгаар өмнөх хоногоос харьцангуй сэрүүсч +16-+21 градус дулаан байна. Гэнэтийн эрчимшил ихтэй борооны улмаас гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрддэг тул гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна. 

Энэ сарын 14-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.