Б.Анужин: Ханийн минь уйгагүй хичээл зүтгэлийн үр шим гарч "Монгол Улсын арслан" боллоо

Б.Анужин: Ханийн минь уйгагүй хичээл зүтгэлийн үр шим гарч "Монгол Улсын арслан" боллоо

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд улсын харцага Э.Батмагнай аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраар 9 даван түрүүлж, Монгол Улсын арслан цолны болзол хангасан билээ.

76 жилийн дараа Хонгор нутгаас Улсын наадмын түрүү бөх тодорч, түмэн олноо баясгалаа. Тэгвэл шинэхэн Монгол Улсын арслан Э.Батмагнайн гэргий Б.Анужин баярласан сэтгэгдлээ хуваалцлаа. 

Тэрбээр "Хань минь Монгол Улсын арслан боллоо. Уйгагүй хичээл зүтгэлийн үр шим билээ. 76 жилийн дараа Баянхонгор аймгаас түрүү бөх тодорсон сайхан наадам боллоо. Баярлалаа чамдаа" гэв.