Тэмээтэй хөшөөний уулзварыг энэ сарын 16-18-ны хооронд хааж, асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ

Тэмээтэй хөшөөний уулзварыг энэ сарын 16-18-ны хооронд хааж, асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ

Хан-Уул дүүрэг, 1, 15-р хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ.

Тодруулбал, тус хэсгийн замын энэ сарын 16-ны 23:00 цагаас хааж, энэ сарын 18-ны 06:00 цагт нээнэ. Тус хугацаанд  авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх юм.  Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.