Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд өнөөдөр /2025.07.13/ зохион байгуулагдах Уяачдын наадмын хөтөлбөрийг хүргэж байна.
07:00 - 08:30 цагт: Сонгомол дээд насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/
09:00 - 11:30 цагт: Сонгомол дунд насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/
11:00 - 13:00 цагт: Жороо морьдын уралдаан /Хүй долоон худаг/
12:00 - 12:10 цагт: Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан уяачдын наадмыг нээнэ. /Хүй долоон худаг/
12:10 - 12:30 цагт: Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт (тусгай хөтөлбөрөөр) /Хүй долоон худаг/
12:00 - 15:00 цагт: Сонгомол бага насны морьдын уралдаан /Хүй долоон худаг/
12:30 - 14:30 цагт: Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /Хүй долоон худаг/
14:30 - 14:50 цагт: Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна. /Хүй долоон худаг/
14:50 - 15:50 цагт: Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа /Хүй долоон худаг/
15:50 - 16:00 цагт: Урлагийн тоглолт /Хүй долоон худаг/
16:00 - 17:00 цагт: Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа /Хүй долоон худаг/
17:00 - 17:10 цагт: Урлагийн тоглолт /Хүй долоон худаг/
17:10 - 17:30 цагт: Хүчит бөхийн барилдааны тавын даваа /Хүй долоон худаг/
17:30 - 17:50 цагт: Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж шагнал гардуулна. /Хүй долоон худаг/
17:50 - 18:10 цагт: Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа /Хүй долоон худаг/
18:10 - 18:30 цагт: Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа /Хүй долоон худаг/
18:30 - 18:50 цагт: Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна. /Хүй долоон худаг/
18:50 - 19:00 цагт: Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Д.Ганхуяг Уяачдын наадмыг хаана. /Хүй долоон худаг/