Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хурдан морьдын өнөөдрийн уралдаан соёолон насаар эхэлнэ.
Улсын их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдаанд 363 соёолон бүртгүүлж, 195 соёолон мордлоо.