“Төв цэнгэлдэх хүрээлэн”-д 1055, “Хүй долоон худаг”-т 900 орчим алба хаагч ажиллаж байна

“Төв цэнгэлдэх хүрээлэн”-д 1055, “Хүй долоон худаг”-т 900 орчим алба хаагч ажиллаж байна

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа билээ.

“Төв цэнгэлдэх хүрээлэн”-д 1055, “Хүй долоон худаг”-т 900 орчим, “Жанжин Д.Сүхбаатарын талбай”-д 186 алба хаагч, иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байна.

Наадамчин олон Та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө