ШУУД: Үндэсний их баяр наадамд уралдах хурдан моринд хэмжилт хийдэг төхөөрөмжийн хүний оролцоог багасгажээ

ШУУД: Үндэсний их баяр наадамд уралдах хурдан моринд хэмжилт хийдэг төхөөрөмжийн хүний оролцоог багасгажээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтголоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндсэний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр /2025.07.10/ Хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж байна.

Хязаалан насны морьдын уралдаанд энэ жил 250 гаруй морь бүртгүүлсэн. Энэ удаагийн хэмжилтэд Авлигатай тэмцэх газрын алба хаагчилд ажиллаж байгаа бөгөөд мэргэжлийн холбоод, яамдууд хяналт хийн ажиллаж байна. Энэ жил Хүй долоон худгийн орчим их гандуу байгаа учраас хүүхдийн аюулгүй байдал, морины аюулгүй байдалд анхааран ажиллаж байгаа талаар зохион байгуулагчид хэлж байгаа юм. Мөн хэмжилт хийдэг төхөөрөмжийн зарим пүршийг аваад өөрийнх нь чөлөөт уналтаар тавьж, хэмжилт явуулж байгаа. Ингэснээр хүний оролцоо багасч байна гэсэн үг. 

ШУУД ҮЗЭХ: