Наадмын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Наадмын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Баяр наадмын амралтын өдрүүд буюу долдугаар сарын 10-15-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. 

Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15" гэж заасан байдаг. Иймд дээрх өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.