Хүй долоон худагт өнөөдөр /2025.07.10/ хурдан морины уралдаан эхэлсэнтэй холбоотойгоор нийслэл хотоос Хүй долоон худаг руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна.
Иймд ЦЕГ-ын ТЦА-ны алба хаагчид өглөөний 05:00 цагаас эхлэн замын хөдөлгөөнийг зохицуулан ажиллаж байгаа бөгөөд Хүй долоон худаг руу чиглэсэн хөдөлгөөнийг дөрвөн эгнээ, нийслэл хот руу чиглэсэн хөдөлгөөнийг хоёр эгнээ болгон зохион байгуулалт хийж байгаа аж. Одоогийн байдлаар Хүй долоон худгийг зогсоол 5-10 хувийн дүүргэлттэй байгаа аж. Мөн өчигдөр нийслэл хотоос 75-80 мянган тээврийн хэрэгсэл гарчээ.