ЦЕГ-ын дэд дарга О.Ганбатад "Бригадын генерал цол" хүртээхээр болжээ

ЦЕГ-ын дэд дарга О.Ганбатад "Бригадын генерал цол" хүртээхээр болжээ

ЦЕГ-ын дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбатад бригадын генерал цол хүртээхээр болжээ.

Цолыг маргааш буюу долоодугаар сарын 10-нд гардуулах юм байна. Түүний цол, зэрэг: Цагдаагийн хурандаа, Хууль зүйн ухааны магистр.

Гавъяа шагнал: “Цагдаагийн гавъяа” тэмдэг, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, “Цэргийн гавъяаны одон”, “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”. 

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

1992-1998 онд Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт Хэв журмын цагдаа;

1998-2003 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгч;

2003-2012 онд Эрүүгийн цагдаагийн газарт Эдийн засгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Чиглэлийн ахлах төлөөлөгч;

2012-2016 онд Булган аймгийн цагдаагийн газрын дарга;

2016-2017 онд Хэнтий аймгийн цагдаагийн газрын дарга;

2017-2021 онд Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын дарга;

2021-2022 онд Тээврийн цагдаагийн албаны дарга;

2022 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга;

2024 оны 12 дугаар сард Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны даргаар тус тус томилогдсон байна.