Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Энэ өдөр ард олноо "морины" хэмээн алдаршсан, МУГЖ Гэнэнгийн Батбаярыг "Ардын жүжигчин" цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Тэрбээр 1960 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн. Наймдугаар ангиа төгсөж, гадаадад ТМС төгсөж ирээд цэргийн албанд явж, тэндээсээ Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад дуучнаар орж байсан талаар өмнөх ярилцлагадаа дурдаж байлаа. Өмнөх ярилцлагыг ЭНД ДАРЖ харна уу. Түүний дуулсан олон сайхан морины дуунууд бий. "Гал шарын унага", "Хардэл бэйсийн унага" зэрэг дуунуудыг нь хүмүүс андахгүй сайн мэднэ. Улмаар түүнийг Ардын жүжигчин цол тэмдгээ өнөөдөр гардсан авлаа.
ВИДЕО: