“Ice top& Onyx” хамтлагийн хамтарсан тоглолтын талаар мэдээлэл өглөө.
ВИДЕО:
“Ice top" хамтлагийн Коби буюу С.Чулуунбаяр "Тоглолтын бэлтгэл энэ оны хоёрдугаар сараас хангагдаж эхэлсэн. Тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх наймдугаар сарын 8-нд болно. Тоглолтод бидний даган дуурайж дуулж, хайрладаг “Onyx” хамтлаг АНУ-аас ирнэ. Мөн монголын хамтлаг дуучид оролцох тов гараад байна. Тоглолтын найруулагчаар “Skin” энтертайнментын найруулагч Б.Анар ажиллаж байгаа. Бид энэ удаагийн тоглолтод цаг хугацаа зарцуулж байгаа учир тоглолт сайн болно гэдэгт итгэлтэй байна. Мөн тоглолтод шинэ уран бүтээлүүд олон нийтэд хүрнэ. “Onyx” хамтлагтай хамтран шинэ уран бүтээл хийж байгаа гэдгийг тодотгоё. “Onyx” хамтлагийн хувьд ирэх сарын 2-нд Улаанбаатар хотод ирнэ. Тасалбар өнөөдрөөс эхлэн борлуулагдана” гэв.