ФОТО: "Дээлтэй Монгол-2025” наадам 19 дэх удаагаа төв талбайд болж байна

ФОТО: "Дээлтэй Монгол-2025” наадам 19 дэх удаагаа төв талбайд болж байна

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол-2025” наадам төв талбайд болж байна.

Энэ жил 19 дэх удаагаа болох “Дээлтэй Монгол” наадмын үеэр шилдэг дүүрэг, аж ахуйн нэгж байгууллага, дээл урлаач, хамгийн сайхан дээлтэй гэр бүл, оролцогч, Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч, хамгийн сайхан дээлтэй хүүхдийг тус тус шалгаруулна. Мөн энэ үеэр үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болохоос гадна хүүхэд, залуучуудад зориулсан орчин үеийн хамтлаг дуучдын тоглолтыг зохион байгуулах юм.

Мөн уг наадмыг эмх цэгцтэй зохион байгуулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Соёлын төв өргөөний зүүн талаас “Цэнтрал тауэр” хүртэлх туслах замын автомашины хөдөлгөөнийг 11:00-13:00 цагийн хооронд хязгаарлана.