Оросын Тээврийн сайд Р.Старовойтыг өчигдөр албан тушаалаас нь огцруулсны дараа сумны шархтай, амиа алдсан олджээ

Оросын Тээврийн сайд Р.Старовойтыг өчигдөр албан тушаалаас нь огцруулсны дараа сумны шархтай, амиа алдсан олджээ

ОХУ-ын Тээврийн сайдаар ажиллаж байгаад өчигдөр /2025.07.07/ албан тушаалаасаа огцорсон Р.Старовойт Москва хот дахь орон сууцнаасаа сумны шархтай, нас барсан байдалтай олдсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Түүнийг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Тээврийн сайдын албан тушаалаас нь огцруулсан шийдвэрийг өчигдөр зарласнаас ердөө хэдхэн цагийн дараа уг хэрэг явдал гарсан байна. Р.Старовойт нь 2019-2023 онд Курск мужийн захирагчаар ажиллаж байсан бөгөөд 2023 оны сүүлчээр Оросын Тээврийн сайдаар томилогдсон байна. Харин түүний огцруулах тухай зарлигийг өчигдөр /2025.07.07/ В.Путин гаргаж, тухайн өдөртөө албан ёсоор нийтэлсэн байна.

Оросын хууль сахиулах байгууллагуудын урьдчилсан дүгнэлтээр, Р.Старовойтын биед галт зэвсгийн шарх байсан бөгөөд түүнийг бусдад буудсан эсэх, эсвэл амиа хорлосон эсэхийг одоогоор эцэслэн тогтоогоогүй байгаа аж. Энэ хэрэг явдлын талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков “Р.Старовойтын үхэл бол маш эмгэнэлтэй  явдал. Бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна” гэжээ.

Эх сурвалж: BBC