СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ сарын 8-13-ны өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ сарын 8-13-ны өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно

Энэ сарын 8-13-ны өдрүүдэд уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Энэ сарын 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.