УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2026.10.13/ хуралдаанаар Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хороог УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ахлахаар боллоо.
Тодруулбал, энэ дэд хороонд УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар нар харьяалагдаж ажиллах юм. Үндсэн үүрэг нь хууль сахиулах байгууллага хуулийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж чадаж байгаа юу гэдэгт хяналт тавьж ажиллах юм.