Ард олноо "морины" хэмээн алдаршсан, МУГЖ Гэнэнгийн Батбаярыг "Ардын жүжигчин" цол тэмдгээр шагнахаар болжээ.
Ард олноо "морины" хэмээн алдаршсан тэрбээр 1960 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн. Наймдугаар ангиа төгсөж, гадаадад ТМС төгсөж ирээд цэргийн албанд явж, тэндээсээ Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад дуучнаар орж байсан талаар өмнөх ярилцлагадаа дурдаж байлаа. Өмнөх ярилцлагыг ЭНД ДАРЖ харна уу.
Түүний дуулсан олон сайхан морины дуунууд бий. "Гал шарын унага", "Хардэл бэйсийн унага" зэрэг дуунуудыг нь хүмүүс андахгүй сайн мэднэ. Улмаар түүнийг Ардын жүжигчин цол тэмдгээр шагнахаар болсон бөгөөд тэрбээр цол тэмдгээ ирэх гурав дахь өдөр гардан авах аж.
ВИДЕО:
Г.Батбаяр: "Ардын жүжигчин" гэх эрхэм шагналыг өгөх болов уу гэсэн битүүхэн горьдлого байдаг нь үнэн /ВИДЕО/ https://t.co/WzCOg1gjSb pic.twitter.com/loJRsjwImz
— iSee.mn (@iSee_MN) February 11, 2024