Ө.Гэрэлт-Одыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилов

Ө.Гэрэлт-Одыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний томилгоог хэлэлцлээ. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Ө.Гэрэлт-Одыг томилов.

Ө.Гэрэлт-Од нь 2020 оны УИХ-ын сонгуулиар Төв аймагт бие даан нэр дэвшиж байсан бол 2024 оны сонгуулийн ХҮН намын жагсаалтын 20 дугаарт бичигдэж байсан юм.